Өчигдөр /2021.07.01/ eruul.gerege.mn платформыг хөгжүүлэгч компанийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан бичиг илгээж сүүлийн гурван сар ашиглалтын зардал төлөөгүй тул системийг зогсоож буйгаа мэдэгдэж ажиллаагүй.
Eruul.gerege.mn систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд иргэд уг системээр дамжуулж шинжилгээний цаг товлох, хариугаа хүлээн авах боломжгүй болж, системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй иргэдийг буцааж мөн улсын хэмжээнд эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоог гаргах боломжгүй болсон. Системийг ашигласан төлбөрийг төлөөгүй учраас мөн PCR шинжилгээний цэгүүд ажиллаагүй.
Энэ асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдрийн /2021.07.01/ УОК-ын хуралдааны үеэр "Төлбөр мөнгөний асуудалтай холбоогоор ажиллаагүй дээрх асуудал шийдэгдсэн тул эргээд хэвийн ажиллагаандаа орохоор бэлдэж байгааг" хэлсэн. Тэгвэл өнөөдрөөс /2021.0.702/ eruul.gerege.mn хэвийн ажиллаж эхлээд байна.