Б.Нарангоо
Ерөнхий редактор
Баялаг бүтээгч
2021.12.24 17:20
3617
МАСС МЕДИА ГРУПП ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Масс группийн хамт олон өчигдөр хуучин оноо амрааж, шинэ оноо угтан авлаа. Мөн оны шилдэг ажилтан, алба хаагчаа шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, Масс телевизийн ерөнхий найруулагч П.Золбоо СТА цол тэмдэг, сэтгүүлч Н.Мөнхцацралын нийгэм рүү чиглэсэн нийтлэл, мэдээлэх үүргээ гурван талт эх сурвалжийн түвшинд тэнцвэртэй үнэн бодит хүргэдгийг үнэлэн хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг, сэтгүүлч Б.Нарангоо "Ган үзэг" цол тэмдэг, зураглаач Д.Хүрэлчулуун МЗХ-ны "Тэргүүний залуу" медаль, жолооч С.Баттулга ЗТЯ-ны "Хүндэт жуух" бичгээр шагнууллаа.  

ETV телевизийн залуу сэтгүүлч МЗХ-ны "Тэргүүний залуу сэтгүүлч" медаль,  болон "Хөдөлмөрийн алдар" медаль, жолооч Д.Алтанбаяр ЗТЯ-ны "Онц тээвэрчин" цол тэмдэг, "Билэгт Дөлгөөн" компанийн тэргүүний ажиллагсад мөн энгэрээ мялааж, гавъяагаа үнэлүүлсэн. Тухайлбал мэдээллийн ажилтан Цээпилмаа МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар" медаль, судалгааны болоод мэдээллийн дөрвөн ажилтан Харилцаа холбооны зохицуулах хороо-ны "Баярын бичиг", судалгааны мэргэжилтэн Г.Бадамханд болон Б.Цолмончимэг нар  Мэдээлэл харилцаа холбоо-ны "Хүндэт жуух" бичгээр шагнууллаа. "Ноён пизза" компанийн гал тогооноос олон хүн энгэрээ мялааж, хөдөлмөрөө үнэлүүллээ. Тухайлбал салбарын менежер П.Бямбадорж  Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам-ны "Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан" цол тэмдгээр энгэрээ цоолсон бол олон залуу тогооч  Монголын тогооч нарын холбоо "Тогоочийн алдар" медаль болон  "Тэргүүний залуу тогооч" медалаар шагнуулсан юм. Бусдыгаа манлайлж, гавьяа шагналаа үнэлүүлсэн тэргүүний шилдэг ажилтнууддаа баяр хүргэе. 

Цар тахлын улмаас хоёр жил хатуу дэглэм дор шинэ жилийг өнгөрүүлсэн группийн хамт олон гурван тун вакцинаа хийлгэж, ЭМЯ , УОК-оос тавьж буй шаардлагад нийцүүлэн нэгэн баяртай үдшийг өнгөрүүллээ. Масс группийнхны баяр дээр баяр нэмэхээр "Хурд" хамтлаг, дуучин Бичүү, жонглер үзүүлбэр болоод салбар салбарын мэндчилгээ хөгжөөнт тоглоом тоглолоо. Мөн баярын үеэр лазер шоу үзүүлбэр болсон нь хоёр жил шинэ оноо угтаж цуглаагүй олны нүдийг хужирласан онцлог үзүүлбэрийн нэг байсан юм. 

Шинэ он гарахад долоо хүрэхгүй хоног үлджээ. Хуучин оноо  дүгнэж, шинэ оны төлөвлөгөө, зорилтоо дэвшүүлэн буй уншигч олондоо Масс группийн зүгээс шинэ оны мэнд дэвшүүлье. Айлчлан ирж буй 2022 ондоо амжилт бүтээлээр арвин байх болтугай.