Спорт
2022.02.28 09:44
1609
Манай улсын тамирчид зургаан медаль хүртлээ

Стамбулын дэвжээнээс манай улсын бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль  хоёрыг хүртэж, нийт зургаан медаль авлаа. Дэлхийн чансаа олгох, сонгомол чөлөөт бөхийн Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 24-27-ний хооронд Туркийн Стамбул хотод болсон юм.

Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92 кг-ын жингийн барилдаан болсон. 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алт, 57 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгө, 27-ний өдөр  53 кг-д ОУХМ Бат-Очирын Болортуяа алт, эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медаль хүртсэн байна. Сүүлийн өдөр буюу өнөөдөр 74 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд  хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны бөх Мохаммадсадех Фуризпурбанпейтэй барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч барилдаагүй юм. Өнөөдөр 57 кг-д ОУХМ З.Занабазар Энэтхэгийн Аманд 5:10-аар, 65 кг-д ОУХМ Т.Тулга Узбекистаны Умижон Жалаловт 4:4-өөр хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа.