Дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26,29-нд Тажикстаны нийслэл Душанбе хотод болсон. Тус тэмцээнд 17 орны тамирчид оролцжээ. Монголын дугуйчид түүхийн шинэ хуудсыг нээж, 1 мөнгө, 3 хүрэл медаль авч Тажикстаны тэнгэрт нийт 4 удаа Монголын далбааг мандуулсан байна.
Тодруулбал: Багийн 24 км-ийн уралдаанд мөнгөн медаль хүртсэн. Өсвөр үеийн ангиллын ганцаарчилсан гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал, насанд хүрэгчдийн ганцаарчилсан гараанд Ц.Солонго, бөөн гараатай уралдаанд С. Жамбалцамц нар хүрэл медаль хүртжээ.