Өчигдөр улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 133 дуудлага цагдаад бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийт 1723 дуудлага, мэдээлэл ирснээс зөрчлийн шинжтэй 1441, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс:
- Гэмт хэргийн шинжтэй 107
- Хулгайлах гэмт хэргийн шинжтэй 33
- Гэр бүлийн хүчирхийлэл 133
- Согтуугаар автомашин жолоодсон 136
- Эрүүлжүүлсэн 197
- Хүний биед халдсан 71
- Архидан согтуурсан 117
- Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 151
- Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 92 тус тус байжээ.