Мөн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О”-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхад нь 22 настай, эрэгтэй “Т” гар утас, хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн,
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй “Э” нь халааснаасаа “Iphone-11” загварын гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй “Т” үйлдсэн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.