Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Орон нутаг
2022.05.18 11:07
3275
“Хоймор Таур” барилгын кран зэргэлдээх барилга дээр унах гэж байсан тул 198 иргэнийг түр нүүлгэн шилжүүлжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай байгаа тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны 20:45 цагт аймгийн Онцгой байдлыг газарт өгчээ. 

Баригдаж буй байрны зүүн талын 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурийн краны хугарсан хэсэг унах гэж байсан учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлж, краны хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажиллаж байна. Барилгын ойролцоох 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авчээ. 

Барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.