Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-УУ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлнэ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болсон. Гэвч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хааллтай явуулахыг хүссэн бөгөөд хувь хүний нууцтай холбоотой асуудал болон гэрчүүдийг оролцуулах юм байна.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.