Одоогийн байдлаар Хятад улсын улаан буудайн хураалт 80 хувь даваад байна. Улаан буудайн хураалт дуусах дөхөж зуны үр тарианы худалдан авалт бүрэн нээгджээ. Энэ жилийн улаан буудай чанар, тоо хэмжээ, үнэ өндөр байгаагаараа онцлог болж байна.
Хяналт шалгалтаас харахад улаан буудайн худалдан авах үнэ ерөнхийдөө тонн тутамд 3000 юань-3100 юанийн хооронд байгаа нь бодлогын доод үнэ болох 2300 юанийн худалдан авалтаас хамаагүй өндөр байна.
Энэ онд Хятад улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 222 тэрбум 483 сая юанийн төсөв олгосон нь өнгөрсөн оныхоос 12 тэрбум 180 сая юаниар нэмэгдэж, үр тариа тариалсан тариачдад 30 тэрбум юанийн нөхөн олговрыг олгож байгаа нь өнгөрсөн жилээсээ 10 тэрбумаар нэмэгджээ. Энэ нь тариачдын үр тариа тариалах хүсэл эрмэлзлийг сайжруулсан байна.
Түүнчлэн хөдөө аж ахуйн даатгалд хамруулж дэмжих болсон нь тариаланчдыг санаа зовох зүйлгүй болгожээ. Энэ онд Төв санхүүгээс нөхөн олговорт 43 тэрбум 935 сая юань төсөвлөсөн нь өнгөрсөн оныхоос 31.8 хувиар нэмэгдсэн байна.