Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автжээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ суманд өчигдөр 18:00 цагийн орчимд их хэмжээний усархаг бороо орж Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476 км-ийн 2-р зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шуурхай арга хэмжээ авсан байна. Мөн үерийн усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа аж.