Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт энэ жилдээ багтаан улсын цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулахаар болжээ. Тус дүүргийн харьяа
Өнөөдрийг хүртэл 26 дугаар хороо нь улсын цэцэрлэг, сургуульгүй байсан талаар Баянзүрх дүүргээс мэдээлэв. Тус дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35,000 хүүхэд байгаагаас өнгөрсөн хичээлийн жилд 26,000 нь цэцэрлэгт хамрагджээ. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох үүднээс энэ онд дүүргээс зургаан байр худалдан авч, 17 байр түрээслэхээр болсон байна.