Нийгэм
2022.08.15 10:18
1096
Сүхбаатарын талбайд “Сүүн зам” бүжгийн наадам болно

Япон, Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Сүүн зам” бүжгийн наадам энэ сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд болно.

Тус наадамд япон улсын Кочи хотын Ёосакой бүжгийн “Тоожин” хамтлаг ирж оролцохоор болжээ.

Япон улсын Кочи мужын Ёосакои бүжгийн наадам нь 1954 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд бүжгийн хувьд үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлдэг бүжгийн наадам юм. Тус наадам нь мөн Шикоку бүс нутгийн гурван их наадмын нэг нь юм.