Нийслэл
2022.08.16 10:05
854
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байна

ГУББГ НЬ 2022 онд автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд, шугам угсралтын ажлыг 4 байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс долоон байршлын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Тодруулбал:

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэл, өргөтгөл

-Жаргалантын амны 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралт 

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц

-Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Соёолж төвийн нүхэн гарцын хөндлөн шүүр угсралт

-Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт

-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт

-Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, 61 дүгээр сургууль орчмын зам талбайн ус зайлуулах шугам угсралтын ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байгаа юм.