Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт долоо, наймдугаар сард өмнөхөөсөө буурсан байна. Төрийн өмчит компаниудын чанаргүй зээлийг богино хугацаанд барагдуулж, Засгийн газрын шийдвэрийг ажил хэрэг болгох тал дээр холбогдох яамны сайд нарт үүрэг болгосон. Мөн Хөгжлийн банкинд өртэй хувийн хэвшлийн эргэн төлөлтөд анхаарлаа хандуулж, хатуу арга хэмжээ авахыг үүрэгдсэн.
Тухайлбал, "Эрэл" компани болон "Шинэ Яармаг" төслүүддэд албадлагын арга хэмжээ авч, барьцаа хөрөнгийг нь хурааж авах чиглэл өглөө. Сарын хугацаанд чанаргүй зээлийг төлүүлэх тал дээр онцгой анхаарахыг сайд нарт үүрэг болголоо" хэмээв.