Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.09.02 23:34
2412
ГХЯ: Солонгос улсаар дамжин зорчих Монгол иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байна

Цахим орчинд "Солонгос улсаар дамжин өнгөрч л байгаа бол явах бүртээ Солонгосын виз заавал авч байх боллоо" гэх утга бүхий мэдээлэл тархаж олон нийтийг төөрөгдөлд оруулаад буй.

Тэгвэл Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

ГХЯ: "Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна."