Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Урт хугацаанд үргэлжлэх зуны 3 сард сургууль, цэцэрлэг өнгөө засч, их бага засварын ажил хийдэг. Гэвч 18-р сургуулийн засвар үйлчилгээ хангалтгүй бохир заваан байгаа талаар тус сургуулийн эцэг эхчүүд болоод багш ажилчид нь гомдол мэдүүлж байна.
Хэтэрхий сэтгэлгүй захиралтай болсноос хойш нэр хүндтэйд тооцогдоод байсан уг сургуулиас дүрвэх хүүхдүүдийн тоо ихэсч байгаа аж. Ихэвчлэн дунд ангиасаа шилжилт хөдөлгөөн хийхээс өөр аргагүйд хүрсэн тухай эцэг эхчүүд ч учирлаж байна.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Гадаа байрлах энэ сандалнаас эхлээд хөрөнгө мөнгө их ороод байхааргүй ажлаа ч хийгээгүй хичээлийн шинэ жилтэй золгосон тухай тус сургуулийн эцэг эх, сурагчид гомдолж, шүүмжилж байна. 18-р сургуулийн захирал Х.Чинбат танд сэтгэл дутсан уу? Хөрөнгө дутав уу?