Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.07 13:08
1296
Д.Гантулга:Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд 1.8 тэрбумыг зарах гэж байгаа бол ХЭРЭГГҮЙ

- Таны хувьд Автомашиныг тэгш, сондгойгоор нь замын хөдөлгөөнд оролцуулах тал дээр та ямар байр суурьтай байна вэ? 

- Автомшиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах нь буруу. Энэ бол хүний өмч рүү маш буруугаар халдаж байгаа асуудал юм. Асуудлыг зөвөөр зохицуулахын тулд нэгдүгээрт эдийн засгийн талаас нь арга хэмжээ авах , тухайлбал хотын төвөөр орж ирж байгаа машинаас татвар авдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт нийтийн тээврээ сайжруулах нь зөв. Хувийн машинаар явахад зардал өндөртэй болчихвол нийтийн тээврээ сонгох өөр нэг сонголт нь байх нь зөв. Гуравдугаарт явган хүний зам, дугуйн замаа илүү чөлөөтэй бөгөөд стандартыг бий болгож өгөх хэрэгтэй. Цаашлаад бензины үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор машины цагийн тарифыг нэмэгдүүлэх талаар хэлэлцнэ. Учир нь түлшний үнэ нэмэгдсэн учраас нэмнэ. Нийтийн тээвэр парк шинэчлэлээ хийж чадахгүй байна. Автобус баазууд элэгдлийн зардлаа цуглуулж байгаад дараагийн парк шинэчлэлээ хийгээд явах ёстой. Ингэж байж зөв зам руугаа орно.

-Түгжрэлийг бууруулахад зөвлөх үйлчилгээнд 1.8 тэрбумын төсөвтэй тендер зарлагдсан байна. Энэ зөв шийдэл мөн үү? 

-Түгжрэлийг бууруулахад 1.8 тэрбумыг зарах гэж байгаа бол хэрэггүй. Харин баганат тулгуурт буюу ЛРТ-ийн тусгайлсан ажил болов уу гэж бодож байна. Жил бүр 420 тэрбумыг төсөвлөөд шийдэл нь тэгш, сондгой юм бол яах гэж улсын төсвөөс авсан юм бэ.