Засгийн газар
2022.09.07 14:08
4482
Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд бид хоёр МУИС-ийг төгссөн нь бодитой, огт эргэлзэх зүйлгүй

Өчигдөр цахим орчинд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг МУИС-ийг төгсөөгүй гэсэн мэдээлэл гарсан.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан

Бид хоёр МУИС-ийг төгссөн нь бодитой. Хичээл заасан багш, ангийн нөхөд байна. Мөн суралцаж төгссөн сэдэв байна. Огт эргэлзэх зүйл байхгүй. Улсын бүртгэл рүү ороод,  БШУЯ-нд дипломын дугаар бүртгэгдсэн байгаа.  

Ер нь хуурамч дипломны асуудлыг БШУ-ны сайд хөндөж байгаа нь маш зөв. Ганц боловсролын салбараар тогтохгүй төр бүх түвшинд анхааралдаа авч, хянаж шалгах ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй. Энэ нь төрийн бүтээмж, чанар, чадварыг дээшлүүлнэ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бид хоёрын хувьд 2009 оны 6-р сарын 2-ны өдөр хамтдаа тухайн үеийн МАХН-ын Хэрэг эрхлэх газарт газрын дарга нараар томилогдож байсан. Нэг нь инженер, нөгөө нь сэтгүүлч мэргэжилтэй хоёр хүн орж ирж байлаа.  Бидэнд нэмэлтээр улстөрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах зайлшгүй шаардлага гарсан. Нэмээд бакалаврын зэрэг хамгаалахаар МУИС-иас хэрэгжүүлж байгаа программд хамрагдсан” хэмээв.