Нийгэм
2022.09.07 15:08
2029
Мах, махан бүтээгдэхүүн боловсруулж, үйлдвэрлэдэг 16 ААН-ийн эрхийг цуцаллаа

 

МХЕГ-аас нийт 49 ААН-ийн агуулахад хадгалагдаж буй махнаас дээж авч лабораторид шинжлүүлсэн байна. Шалгалтын дүнг өнөөдөр МХЕГ танилцуулсан бөгөөд шалгалтаар Хятад улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй ААН-ийн 6590 тонн үхэр, хонь, ямааны мах стандартын шаардлага хангажээ. 

Харин экспортын зөвшөөрөлтэй долоон ААН-ийн 541 тонн мах, 16 ААН-ийн 1756 тонн адууны махтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ болон ГЕГ-т шилжүүлжээ. 

Түүнчлэн найман ААН-д хадгалж байсан дулааны аргаар боловсруулсан 507 тонн махыг лабораторийн шинжилгээгээр нянгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул хурааж, зохих журмын дагуу шийдвэр гаргах хяналт шалгалт тавих үүргийг нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн байна. 

23 ААН-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 22 ААН-д 71,5 сая төгрөгийн торгуулж ноогдуулж, 16 ААН-ийн эрхийг цуцалжээ. 

ШУУД ҮЗЭХ: