Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.09.15 14:51
2196
Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг монголдоо хийснээр нэг иргэн 30 сая төгрөг хэмнэх нөхцөл бүрдэж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн /УНТЭ/-ийн эмч нар донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ.

Тухайлбал энэ төрлийн хагалгаа гадаад оронд 300 саяаас  хоёр тэрбум орчим төгрөгний өртөгтэй байдаг байна. Уг эмчилгээг нэвтрүүлснээр манай оронд эмчлэгддэггүй 26 эмгэгийн жагсаалтыг нэгээр  цөөрүүлсэн талаар эмч нар хэллээ. 

Тус эмчилгээг дотоодод хийдэг болсноор ЭМЯ, ЭМДЕГ-аас хийсэн индукцийн 01 дүгээр тогтоол дээр үндэслэн нийт хагалгааны өртөг 113 сая төгрөг бөгөөд үүнээс иргэнээс 83 сая төгрөгийг буцаан олголттойгоор хийгдэх юм байна.

Манай улсын хэмжээнд  жилд цусны хавдар оношоор 50-60 хүн оношлогддог байна. Энэ эмчилгээг дотооддоо хийснээр тус оношоор оношлогдсон хүмүүст эрт болон хожуу үеэс хамаарч тус эмчилгээнд орох нөхцөл бүрдэж байгааг онцоллоо.