Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.19 15:14
665
Өргөө амаржих газар орчин үеийн лабораторитой болжээ

НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай коронавируст халдвар, бусад нөхөн үржихүйн халдваруудын оношилгоог баталгаажуулах орчин үеийн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг гурван амаржих  эмнэлэгт хүлээлгэн өгсөн. 

Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-нд Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Молекул биологийн шинэ лаборатори  нээлтээ хийлээ. 

Уг лабораторийн  иж бүрдлийг  дэлхийд тэргүүлэгч Seegene компани 2 жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлж байгаа бөгөөд Ковид-19 халдвараас гадна гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношилгооны  тоног төхөөрөмж, лабораторийн стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт хүлээлгэн өгчээ.

Ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.