Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.22 10:41
1021
"Намрын ногоон өдрүүд-2022" арга хэмжээ 5 дахь өдрөө үргэлжилж байна

"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022" нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн ням гаригаас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус арга хэмжээг ХХААХҮЯ зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн нийт 400 гаруй  аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдаалж байна.

"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болж байна. Мөн "Сүү бэлтгэлийн системийн танилцуулга, сүүний үйлдвэрийн ул мөрийг мөрдөн тогтоох системийн хэлэлцүүлэг Яамны гэрт болно.

"Хангайн бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах өдөрлөг" болно