Модоор эко бүтээл эрхэлдэг Б.Батзориг "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022" арга хэмжээнд бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдаалж байна. Тэрбээр модоор утасны тавиур, хоолны таваг, хүүхдийн ор зэргийг үйлдвэрлэдэг.
Хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө итгэл төгс хөдөлмөрлөж яваа тэрээр одоогийн байдлаар 13 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.