Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.27 13:24
11177
Сангийн сайд Б.Жавхлан: Хүүхдийн 100 мянган төгрөгийг хэвээр үлдээж харин өндөр орлогтой өрхийн хүүхдэд олгохгүй байх нь зүйтэй

Ирэх оны төсвийн төсөлд Хүүхдийн мөнгөний хэмжээг өөрчлөхгүйгээр буюу 100,000 төгрөг байлгахаар тооцсон байна. Гэвч зардал нь өндөр тусаж байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг Сангийн яам дэвшүүлсэн байна.

Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно, өндөр орлоготой иргэдэд олгохгүй. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох юм байна.

Сангийн сайд Б.Жавхлан “100,000 төгрөгийн хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.