Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.10.07 08:50
600
Энэ сарын 15-наас зорчигчийн гал тэргийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлнэ

Орон нутгийн зорчигчийн гал тэргийг энэ сарын 15-наас өвлийн цагийн хуваарьт шилжүүлэхийг "Улаанбаатар төмөр замаас"-аас мэдээлэв. Энэ хүрээнд Сүхбаатарын чиглэлийн гал тэрэгний өглөөний хуваарийг таван минутаар урагшлуулжээ. Тухайлбал Улаанбаатар,Сүхбаатарын гал тэрэг 10:35 минут, Сүхбаатар-Улаанбаатар чиглэл нь 07,00 цагт хөдөлнө. 

Мөн Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн 271 дүгээр гал тэрэгний цагийн хуваарийг 5 минутаар урагшлуулж 10.35 минутад хөдлөхөөр зохицуулсан байна. Орхон-Улаанбаатар чиглэлийн оройн гал тэрэгний хөдлөх цагийг 20.40 болгон, таван минутаар урагшлуулжээ. Замын-Үүд, Сайншандын чиглэлийн гал тэрэгний цагийн хуваарьт нэлээд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал Улаанбаатар, Замын-Үүдийн гал тэрэг 17.30 цагт хөдөлнө. Энэ нь зуны хуваарийг 40 минутаар хойшлуулсан хугацаа аж. 

Эх сурвалж:Өнөөдөр сонин