Улсын хэмжээнд тариалсан талбайн үр тарианы 60.7 хувийг хураан аваад байна. Үүнээс улаан буудайн хураалт 61.6, төмс 94.4, хүнсний ногоо 91, тэжээл 39.9 тосны ургамал 44 хувьтай байгааг ХХААХҮЯ-аас мэдээлэв.
Одоогоор 214.5 мянган га-гаас 268.1 мянган тонн үр тариа үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тонн улаанбуудай , 18.7 мянган га-гаас 200.5 тн төмс, 10.1 мянган га-гаас 110.2 мянган тн хүнсний ногоо, 26.5 мянган га-гаас 62.1 мянган тн тэжээлийн ургамал, 50.9 мянган га-гаас 21.7 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж