"Улны айл" гэх үг хэрэглэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Сарангэрэл УИХ-ын дэд дарга болох хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд илэрхийлсэн үү?
"Улны айлууд" гэх үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон юм.
Т.Аюурсайханы оронд УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд байна.
Өчигдөр буюу 2022.10.24-ны өдөр МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдааны шийдвэрээ танилцуулах үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын даргын томилгооны асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх байх хэмээсэн юм аа.
Харин үүрэгт ажлаасаа огцорсон сайд Д.Сарангэрэл УИХ-ын дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд илэрхийлсэн гэх мэдээлэл цаим орчинд тархаад байгаа. Тэрээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг аж.