ЗАМЫН ҮҮДИЙН ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ?
Замын-Үүд сумын иргэд нүүрсний тортогоор амьсгалж байна. Учир нь төрийн байгууллагуудын нурмал ачаа буюу нүүрс ачиж буулгах талбай нь хашаагүй шахуу, стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдалтай удсан учраас тус сум нүүрсний тортогт дарагдаж, иргэд ч гомдол мэдээлэл ихээр хүргүүлэх болжээ.
Тэгвэл уг асуудлаар нь Замын үүд сумын гаалийн газрын даргаас тодруулахад;
ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА О.ЦЭЕНРЭГЗЭН: "Гаалийн газрын даргын өгч байгаа мэдээллээр ч мөн тус нүүрс ачиж буулгах талбай нь Замын үүд сумын захад байгаа учраас сумын хэмжээнд нөхцөл байдал хүнд байгаа, иргэдийн гомдол ч ихээр ирдэг тул стандартын шаардлага хангасан талбай болгох шаардлагыг зохих шатны байгууллага аж ахуй нэгжүүдэд тавьж ажиллана" гэлээ.