Нийгэм
2022.11.07 17:40
722
Авлигын хэрэгт холбогдож байсан Д.Мөнхсайхан 1,9 тэрбумын орон сууц, барилгатай

Баянхонгор аймгийн засаг дарга Долгорсүрэнгийн Мөнхсайханы хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Тэрээр Баянхонгор аймгийн засаг даргаар 2020 онд томилогдсон нэгэн.

Түүний жилийн орлого 2020 онд 49.7 сая төгрөг байсан бол 2021 онд 28.5 сая төгрөг болсон, гэр бүлийн орлого 2020 онд 595.2 сая байсан бол 2021 онд 58.7 сая болж буурсан байна.

Барилга, байгууламжийн тухайд Амины орон сууц 1, Нийтийн орон сууц 2, үйлчилгээний зориулалтын 3, нийт 6-н орон сууц барилга байгууламжтай бөгөөд үүний нийт үнэлгээ нь 1,9 тэрбум аж.

Тэрээр Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Tundra- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus 570-1 буюу 292 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй.

Мөн 2020 онд 48 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий газартай байсан бол 2021 онд 78 сая 500 мянга хүртэл өссөн байна.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 2020 онд 31сая 123 мянга байсан бол 2021 онд 71 сая 364 мянга болтлоо мөн өсжээ.

Долгорсүрэнгийн Мөнхсайхан нь хэдхэн сарын өмнө бусдад давуу байдал бий болгож улмаар Авлигын эсрэг хуулийг зөрчсөн болох нь шалгалтаар тогтоогдож АТГ-т дуудагдаж амжсан нэгэн. Энэ мэт байдал нь түүний хөрөнгө жилээс жилд өсөж буйг хардах бас нэгэн шалтгаан билээ.