Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.11.15 17:23
2857
Хүйтэнд малгай өмсөхгүй байснаар сонсгол муудах, мэдрэлийн суурь өвчин үүсэх зэрэг эрсдэлтэй

Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна.

Хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан тэжээлээр хангадаг бол хүйтний улиралд даарах тохиолдолд биеийн дулаанаа алдаж, улмаар гүрээний судас нарийсаж цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг аж. 

Ингэснээр дараах эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөг үзүүлдэг байна

  •  Архаг өвчин сэдрэх 
  •  Тархиар хатгуулж өвдөх
  •  Хараа, сонсгол муудах
  •  Нулимс гоождог болох
  •  Нойр муудах
  •  Мэдрэлийн суурь өвчин үүсэх
  •  Ой тогтоолт муудах
  •  Стрест өртөж ажлын чадвар буурах
  •  Хуйхны эрүүл орчин алдагдах
  •  Үс хуурайшиж, өнгөө алдах

Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой аж. 

Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлэх, цаашлаад хүн бүр малгай өмсөж заншвал тархи, толгойн өвчнөөс хол байх боломжтой. Иймд дээрх эрүүл мэндийн эрсдэлийг бодож, эрүүл мэндээ хамгаалан малгай өмсөхийг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.