Монгол улсын шадар сайд С.Амарсайхан Өмнөговь аймагт ажиллаа.
Тэрбээр " Засгийн газрын хуралдааны 450-р тогтоолоор Өмнөговь аймгийн "Таван толгой" ХК-д онц дэглэм тогтоолоо. Мөн бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо.
Эдийн засгийг тогтворжуулах, аливаа учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Монгол улсын үндсэн хууль болон бусад заалтуудад заасан нийгмийн хэвийн байдлыг хангах ажлыг түргэн шуурхай тогтворжуулах ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой гэдэг үүргийнхээ дагуу энэ компанид онц дэглэм тогтоож байна.
Олон нийт бүгд мэдэж байгаа эдийн засаг хүнд байгаа, тэр дундаа нүүрсний экспорт , газрын баялагтай холбоотой худалдаа , тээвэрлэлттэй холбоотой олон асуудал байна. Саяхан Монгол улсын засгийн газраас Эрдэнэс таван толгой ХК-д онц дэглэм тогтоосон. Төр засаг нь төрийн эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ард түмний аж амьдралд ээлтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримталж байгаа. ТТ ХК нь 51 хувь нь орон нутгийн буюу төрийн өмчит, ямар нэгэн байдлаар олон асуудал хөндөгдөж байгаа. Зарим нүүрсний нөөцийг хүртэл хоорондоо өгөлцөж авалцсан асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлэсэн. Онц дэглэм тогтоож байгаа асуудлыг аль болох зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Үүний цаана маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа" гэв.