Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.09 19:45
1633
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж: Их хэмжээний нүүрс шатсан гэх асуудлыг "Ашигт малтмалын газраас" нь асуу

Монгол улсын шадар сайд С.Амарсайхан Өмнөговь аймагт ажиллаа. Засгийн газрын хуралдааны 450-р тогтоолоор Өмнөговь аймгийн "Таван толгой" ХК-д онц дэглэм тогтоолоо. Мөн бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон юм. 

Энэ үеэр Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр " Намайг нүүрсний хэрэгт холбогдуулан 4 жил шалгаж байна. Улс төрийн зорилгоор нүүрсний асуудлыг 6 жил ярьж байна. Нүүрс алга болсон гэж яриад байгаа нь олборлолт хийж буй компаниудтай огт хамаагүй. Мөргөцөг үүссэн, нүүрс шатсан асуудлыг ашигт малтмалын газраас асуу" гэв.