XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хоёрдугаар сарын 21-нд тохиосон. Тэгвэл энэ жилийн зурхайд шинийн дөрвөн гэж өдөр байхгүй аж.
Тодруулбал, хоёрдугаар сарын 23-нд шинийн 3-н таарч буй бол, өнөөдөр буюу 24-ний өдөр шинийн 5-н тохиож буй юм. Харин гуравдугаар сард шинийн 10-н хоёр удаа тохиохоор зурхайд тэмдэглэгджээ. Өөрөөр хэлбэл ирэх сарын 1-н, 2-ны өдрүүдэд шинийн 10-н хоёр удаа тохино гэсэн үг юм.