Зэвсэгт хүчний жанжин штабын 311-р анги болох Төв аймгийн Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд хугацаат цэрэг амиа хорлож, нас баржээ.
Энэхүү нь хэрэг хоёрдугаар сарын 27-ны өдөр гарчээ. Талийгаач 22 настай, Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдан, тус ангид хуваарилагдсан байжээ.
Мөн өмнө нь энэ цэргийн ангид цэрэг зодож, дэглэсэн, цэрэг оргосон, зэрэг асуудлууд гарч байжээ.