Тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж байгаа гэвэл та итгэх үү? Жилд 20 мянган хүн тамхидалт болон дам тамхидалтын улмаас өвчилж, үүний 4300 хүн нас бардаг гэсэн тоог мэргэжлийн байгууллагаас гаргаад байна.
Янжуур тамхины хэрэглээ жил бүр дэлхий дахинд 6 сая хүний үхлийн шалтгаан болж байна гэсэн харамсалтай судалгаа ч мөн гарчээ.
Ийнхүү нийгэм, эдийн засагт нөлөөлж байгаа нь улс орнуудын хөгжлийн саад болж цаашлаад янжуур тамхины хэрэглээ улам бүр залуужиж хүүхэд залуучуудын эрүүл мэндэд маш эрт заналхийлж байна.
Тамхины найрлагад ордог гол бодис никитон хүнийг донтуулагч бодис бөгөөд тамхийг нэг л татах мөчөөс эхлэн өөрийнхөө эрүүл мэндийг донтуулах эмгэгээр солиж эхэлдэг байна. Нэг ширхэг янжуур тамхинд 0,1-1,5мг никитон агуулагддаг .Харин 60мг никитон насанд хүрсэн хүнийг шууд үхэлд хүргэх аюултай.
Тамхи татахад никитон нь утаагаар дамжин уушгинд орж цусанд тархсанаар иргэн таныг хордуулах үйл явц эхлэх нь тэр. Гэтэл тамхичин хүн тэр бүрий тэийг мэдэхгүй татсаар хордсоор байгаа юм. Тамхийг татсанаар стресс тайлагдана тодорхой кайф мэдэрч байна гэж иргэд ойлгодог ч харамсалтай нь тэр кйфаа мэдэрч чадахгүй нэг үгээр хэлбэл донтох эмгэг сүүлийн шатандаа орж эхлэнэ гэсэн үг юм.
Энэ удаагийн нийтлэлээрээ цахилгаан тамхины үр дүн бүхий баримтуудыг хүргэе.
Цахилгаан тамхи 2007 онд Их Британид худалдаанд анх гарч эхэлснээс хойш борлуулалт нь тогтвортой өссөөр байгаа аж. Одоогоор Дэлхий даяар 80 сая гаруй хүн хэрэглэж байна гэсэн олон улсын байгууллагуудын хамтарсан судалгаа гарсан байна.
Электрон тамхи нь тамхинаас гарахыг хичээж буй хүмүүст бараг нөлөөлдөггүй мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ олон хүнийг тамхиа шууд хаяхад нь ихээр нөлөөлжээ. Судлаачдын тооцоолсноор, цахилгаан тамхины ачаар 2015 онд Англи улсад 18 мянга гаруй хүн тамхиа хаясан байна.
Хэдийгээр цахилгаан тамхийг шүүмжлэх нэг хэсэг байвч янжуур тамхинаас илүү хор багатай гэдгийг дэлхий нийтийн эрүүл мэндийн байгууллагууд хүлээн зөвшөөрч байна.