Монголын Явган Алхалтын Холбооны салбар байгууллага болох Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос 2023 оны 3.1-ээс 3.8-ны хооронд "Хөх сувдын эрэлд-2" адал явдалт явган аялалын хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх сумын нутагт зохион байгуулжээ. Аяллын маршрутад Хөвсгөл аймгаас зохион байгуулж буй "Мөсний баяр 2023", үзэсгэлэнт сайхнаараа алдартай Жаргант гол, Монгол улсын хойд хил Ханх сумын нутагт орших Их Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг уул зэрэг Хөвсгөл аймгийн байгалийн болон түүхэн үзэсгэлэнт газрууд багтжээ.
Тус аялалд Монголын явган алхалтын холбооны 18 алхагч оролцсон бөгөөд тэдний дотор 9 настай Л.Эрхэмбаяр хүү багтаж, аавын хамт маш амжилттай оролцжээ.