Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.03.23 14:31
2587
Д.Амарбаясгалан: Өглөө нар мандаад 2-3 цаг болсон байхад Монголчуудын амьдрал эхлээгүй байдаг

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгө болон цаг урагшлах асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр, “Засгийн газар халамжийн бодлогоос татгалзаж хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд илүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа учраас нийт хүүхдүүдийн 9%-д олгохгүй байх шийдвэр гаргасан.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг харгалзан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох эсэхийг шийдвэрлэнэ 

Таван Ш ажиллагааны хүрээнд:

  • Төрийн албаны хүнд суртлыг арилгах,
  • Төрийн албанд хууль бусаар томилогдсон албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөх
  • Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа шаардлагагүй зохицуулалтуудыг цуцлахаар ажиллаж байна. 

Цаг урагшлуулах асуудалтай холбоотой яамнуудаас санал асууж байгаа. Өглөө нар мандаад 2-3 цаг болсон байхад Монголчуудын амьдрал эхлээгүй байна гэдэг бүтээмж ямар байгааг харуулж байна. Нар мандаж, жаргахтай зэрэгцэж амьдрах нь эдийн засагт сайнаар нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Сурагчдын амралтыг дайруулан цаг урагшлуулах боломжтой гэж бодож байна” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: