Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.04.05 14:33
6095
Н.Учрал: Ирэх 7 хоногт "Хөдөө аж ахуйн" санг олон нийтэд нээлттэй болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЦХХХ-ны сайд Н.Учрал, Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар нар танилцууллаа. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд "Шилэн" ажиллагаа буюу shilen.gov.mn сайтыг ажиллуулж байна.

Шилэн ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Ерөнхий сайд БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, зарим агентлагийн дарга, аймгийн удирдлагуудад даалгавар өгсөн байгаа. 

Хэрвээ албан даалгаврыг хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцохыг үүрэгдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлээгүй байгууллагууд ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө мэдээллээ ирүүлэх ёстой.

Заасан хугацаанд амжиж мэдээллээ ирүүлээгүй бол тухайн төрийн албан хаагчийг АТГ-т шилжүүлнэ.

Ирэх долоо хоногт Засгийн газрын тусгай сангуудтай холбогдуулаад Хөдөө аж ахуйн санг олон нийтэд нээлттэй болгоно" гэлээ.

Шууд дамжуулалт үзэх: