Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.06 09:51
850
"Урин" ариун цэврийн цаас маш хялбар задардаг учраас суултуур бөглөх эрсдэлгүй

“Урин Трейд” компани, Урин үйлдвэр нь анхдагч түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл 10 гаруй шат дамжлага дээр 40 орчим ажилтантайгаар ахуйн хэрэглээний цаас цаасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Урин ХХК нь 10 орчим жил судалсны үндсэн дээр олон төрлийн түүхий эд дундаас нэгдүгээр зэрэглэлийн , хамгийн сайн чанарын байгалийн цэвэр түүхий эд болох модны целлюлозыг ОХУ-ын мод боловсруулах үйлдвэрээс импортлон хайрцагтай сугалдаг салфетка ,ууттай амны салфетка , гал тогооны цаасан алчуур зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна.

Ариун цэврийн цаасыг хийхдээ 2 -3 давхар, энгийн ороолттой, том ороолттой, өнгөтэй, хээтэй гэх мэт олон төрлөөр хийдэг байна.

Хамгийн сайн түүхий эдээр хүний биед сөрөг нөлөөгүй, чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсдаа үйлдвэрлэж, боломжит үнээр хэрэглэгчдэдээ хүргэх зорилготой Урин ХХК нь 100% байгалийн гаралтай модны целлюлозоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм. Модны целлюлозын ширхэглэл нь нарийн байдаг учир хөвсгөр зөөлөн цаас болдог. Олон нарийн ширхэглэлээс бүтдэг, хөвсгөр зөөлөн учир усанд маш хялбар задардаг онцлогтой.

Хэрэглэсэн ариун цэврийн цаасыг суултуурт хийхэд хурдан задарч суултуур бөглөх эрсдэлгүй, санамсаргүй тохиолдлоор байгальд ил задгай хаясан үед борооны усанд хурдан задардаг бөгөөд хүн ба байгальд хор нөлөөтэй ямар нэгэн химийн бодис агуулагдаагүй учир “Урин” ариун цэврийн цаас нь байгаль орчинд ээлтэй бөгөөд хор нөлөөгүй байна.