Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2023.04.07 12:04
3869
Алга болсон долоон настай хүүг малынхаа хашаанд унтаж байхад нь олжээ

Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн “Донгой”-н 2 дугаар гудамжинд бага насны хүүхэд 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01:17 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Сонгино сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Т /7 настай эрэгтэй/-ийг 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:30 цагт малынхаа хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон байна.