Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газрын Мухартын гол дагуух үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгажээ.
Нийт 101 бод мал, 8 бугын сэг зэмийг цэвэрлэж, хамгаалалтын бүсээс гарган дарж булшилсан байна.
Уг ажилд Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.