Чойжин ламын сүм музей нь 115 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өдгөө Соёлын яамны харья төрийн үйлчилгээний байгууллага юм.
Тус сүм музей өнөөдөр төвийн халаалт төвлөрсөн шугам байхгүй, гүний худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг байна.
Хаалга үүд нь үргэлж нээлттэйгээс дулаан алдалт их байдаг учир халаалт тавих боломж байхгүй аж. Тиймээс цаашид эх төрхөөр нь хадгалж, хамгаалж өвлүүлэх болсон талаар тус сүм музейн захирал Д.Отгонсүрэн хэллээ.
Түүх соёлын өв, хотын А зэрэглэлд байрлах музей анх кадастрын зураггүй байсан бөгөөд газрыг дөрвөн иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд авч, кадастрын зураг, гэрчилгээ гаргуулсан байжээ.
Тиймээс нэг га газрын асуудлаа хөөцөлдөж, хуулийн дагуу байгууллагуудад удаа дараа хандаж, таван маргаан үүсгэсэн байна. Улмаар газрын маргаан 13 жилийн хугацаанд үргэлжилж гурван шатны шүүхээр орж шийдвэрлэгдсэнээр газраа эргүүлэн авчээ.