Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.19 10:33
2572
Жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ хэмээн иргэдийг залилжээ

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж залилан мэхэлж 62.470.000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлжээ.

Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтлэж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэдийг дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрэгэ киоск” системын төлбөрийн баримтад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг байршуулан мэдээллийг тогтмол хүргэж байна. Иймд иргэд та бүхэн “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.