Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.02.05 13:29
8192
"Молор-Эрдэнэ" морин спорт уяачдын холбоо шилдэгүүдээ тодрууллаа

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Молор-Эрдэнэ” морин спорт уяачдын холбоо туулай жилийн шилдэгүүдээ тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Жил бүхэн сум орон нутгийнхаа уяачид, уралдаанч хүүхдүүд болон морьдын амжилтыг эрэмбэлэн жилийн шилдэгүүдээ ийн тодруулдаг уламжлалтай билээ.

Баян-Өндөр сумын 2023 оны буюу туулай жилийн шилдэг уяачаар сум болон сумын тэгш ойн түрүү хүртсэн Бөмбий багийн уяач П.Гантулга, шилдэг азаргаар П.Гантулгын хөх хүрэн, шилдэг их насны мориор Г.Мөнх-Эрдэнийн зээрд, шилдэг соёолонгоор Д.Энхбаатарын халиун, шилдэг хязаалангаар М.Цэрэндашийн хонгор, шилдэг шүдлэнгээр А.Бадрахзулын цавьдар, шилдэг даагаар Д.Батмөнхийн бор тус тус тодорлоо.

Мөн энэ үеэр  сумын засаг даргын захирамжаар 2021, 2022, 2023 онд сумын алдарт уяач цолны болзол хангасан С.Пүрэв, Д.Анхбаяр, А.Бадрахзул, Д.Мягмар, И.Хатансайхан, Х.Бархас, П.Санжаасүрэн, Б.Мөнхбат, Ч.Саруулбуян, Б.Ганбаатар, Н.Нямхүү, С.Мөнхбаяр, Г.Бумандэмбэрэл, П.Гантулга, Д.Наранхүү, Ж.Мижиддорж, Ч.Өнөбат, Г.Мөнх-Эрдэнэ нарын уяачид малгай, энгэрийн тэмдэг, батламжийг гардууллаа.  Шинээр сумын алдарт уяач болсон уяачийн малгайн залаа, энгэрийн тэмдэгийг улсын стандартын дагуу хийлгэж өгсөн нь онцлог байлаа.

            Морь уях төдийгүй , мал маллах арга ухаанд үлгэрлэн яваа  Бөмбий багийн уяач А.Доржпүрэв, Өвөрзүлэгт багийн уяач Ч.Баатар, Хартойром багийн уяач Я.Дуламжав, Бумбат багийн уяач Б.Галбадрах нарт Монгол улсын засгийн газрын шагнал “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдэг, үнэмлэхийг олгосон юм.

            Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.Батцэцэглэн, Т.Өлзийсайхан болон Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын залуу дуучид ая дуугаа өргөлөө.