Нийслэлд шинээр автомашины улсын дугаар олгохгүй байх НИТХ-ын шийдвэрийг Эко автомашин импортлогчдын холбоо эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Монгол Улс бол Ардчилсан улс. Гэтэл найман жил дараалан засгийн эрхийг барьж буй МАН иргэдийг татвар, торгуулиар дарамталж, түгжрэл утаа зэрэг нийгмийг бухимдуулсан асуудлыг шийдэхийн оронд иргэдийн халаасыг хоослох аргыг хуулиар далайлган хийж байна. Хотын дарга Х.Нямбаатар автомашины дугаар олголтыг хязгаарлаж, ард иргэдийг өмчтэй байх эрхэнд халдсан шийдвэр гаргах гэж байна.
Нийслэлийн ИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарыг дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоолын төсөл оруулж батлуулахаар ИТХ-ыг хоёрдугаар сарын 8-нд цагаан сарын баярын үеэр хуралдуулахаар шийдвэрлэжээ.
Хэрэв дээрх тогтоол батлагдвал автомашины үнэ дээр нэмэх нь улсын дугаарын үнэ 9911-тэй дугаар шиг болж нэмэгдэнэ. Үүгээрээ авлига, дамын наймааны шинэ сүлжээ бий болно. Энэ увайгүй үйлдлээ таслан зогсоохыг уриалж байна" гэлээ.
Шууд дамжуулалт үзэх: